Гурван сартай бамбарууш айлын хотонд иржээ Гурван сартай бамбарууш айлын хотонд иржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гурван сартай бамбарууш айлын хотонд иржээ

2021 оны 5 сарын 22

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлын хотонд энэ сарын 16-нд бамбарууш иржээ. Түүнийг байгальд нь тавьсан боловч буцаж ирээд байгаа тул Эрдэнэбулган сумын удирдлагуудад хандсан байна.

Тус сумын Шуурхай баг хуралдаж БОАЖЯ, аймгийн БОАЖГ-аас өгсөн зөвлөмж, чиглэл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бамбаруушийг нэг сар тэжээн, амьдрах чадвартай болохоор нь буцааж тавихаар болжээ.

Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбат бамбаруушийг тэжээж байгаа бөгөөд түүнийг өхөөрдөн Миша гэж нэрлэсэн байна. Бамбарууш 2-3 сартай, зургаан кг жинтэй, 48 см өндөртэй байгаа бөгөөд өдөрт 1 литр сүү ууж байгаа гэнэ. Түүнийг бие даан амьдрах чадвартай болохоор нь нэг сарын дараа буюу жимс, мөөг ургахаар байгальд тавихаар төлөвлөж байна.

Сүүлийн өдрүүдэд тус аймгийн Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумын нутагт баавгай явж байгаатай нутгийн иргэд таарсан байна. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нутаг буюу Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуух газруудад өнгөрсөн жил жимс ургаагүй тул хорхойтсон баавгай явсан ул мөр олдсон байна. Идэш тэжээл хомс байсантай холбогдуулан баавгай ичээнээс гарч суурьшлын бүс рүү орж хүн, мал руу дайрах магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас анхааруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627193
2 эможи

Зочин
2021-05-23 02:18
Бамбарууш эхийгээ бүтэн жил дагаж байж зэрлэг амьдралд суралцдаг. Эх баавгай үрдээ хоолоо хэрхэн яаж олж идэх вэ, ямар жимс ургамлыг идэж болох вэ, ямар нь хортой вэ, яаж зөгийн бал яаж олж идэх вэ, хэрхэн яаж ан хийх вэ гээд бүхий л амьд явах чадварыг жилийн хугацаанд дагалдуулан байж сургадаг. Эхгүй өссөн энэ амьтныг зэрлэг амьдралд огт сургахгүйгээр аглагт аваачин хаявал өлсөж харангадаж үхэхээс өөр замгүй энэ амьтанд үгүй л болно. Эр нь бол насаараа хүний гар хараастай болж өсөж байна гэсэн үг дээ.
keyboard_arrow_up