СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд унаж осолджээ
Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Байдлаг” голын эрэг дээр автомашиндаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн С голын усанд унаж осолдсон тухай дуудлага 05.23-ны өдрийн 18:40 цагт ОБЕГ-т иржээ.
Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас 6 метрийн зайд “Байдлаг” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Төв аймгийн “Зүүн Байдлагын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 124 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 05.22-ны өдрийн 17:00 цагийн орчим 4 хүн “Байдлаг” голын эрэг дээр автомашиндаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн С голын усанд унаж осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 30 км замыг туулан 19:28 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:28 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас 6 метрийн зайд “Байдлаг” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.