Казахстан Улсаас ирсэн 2 оюутнаас коронавирусний халдвар илэрчээ Казахстан Улсаас ирсэн 2 оюутнаас коронавирусний халдвар илэрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Казахстан Улсаас ирсэн 2 оюутнаас коронавирусний халдвар илэрчээ

2021 оны 5 сарын 24

Arslan.mn

Бүгд Найрамдах Казахстан Улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 2 оюутнаас коронавирусний халдвар илэрчээ. Ийнхүү Баян-Өлгий аймагт цар тахлын зөөвөрлөгдсөн нийт тохиолдлын тоо 14 болж байна. 

Тодруулж хэлбэл, Казахстан Улсаас 44 оюутан Улаанбаатар хотод ирж, тэнд 7 хоног тусгаарлагджээ. Тусгаарлалтын хугацаа дуусаж, энэ сарын 21-ний өдөр 2 автобусаар Өлгий хотод ирэхэд хоёроос нь халдвар илэрч,  PCR-ын шинжилгээгээр батлагдсан байна.

Тийм учраас үлдсэн 42 оюутныг нэгдүгээр харьцагч гэж үзэж, Тусгаарлах байранд ажиглалтад авчээ. Ажиглалтын хугацаа нь энэ сарын 28-ны өдөр дуусах аж.

Харин халдвартай оюутнуудыг аймгийн Ковидын эмнэлэгт эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь хөнгөн байгаа ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627239
0 эможи

зочин
2021-05-25 00:44
Гаднаас ирэгчдийг 7хоног тусгаарласны дараа халдвар илэрч байхад тусгаарлалтын хугацааг сунгах нь зөв байна
keyboard_arrow_up