Сүхбаатар аймгийн БҮХ СУМАНД халдвар бүртгэгдлээ
2021 оны 6 сарын 21
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газраас 6 дугаар сарын 20-нд өгсөн мэдээгээр Асгат суманд шинээр хоёр халдвар бүртгэгджээ. Ингэснээр тус аймгийн бүх суманд коронавирусний халдвар бүртгэгдэв.
Сүүлийн 24 цагт Баруун-Урт, Наран, Асгат, Уулбаян суманд нийт 32 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 622 боллоо.
Энэ хугацаанд 26 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бол, халдвар авсан 270 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн дунд 58 хүүхэд байна гэж мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
3
1
628016
5 эможи
иргэд олон түмэн,
2021-06-22 15:45
Асуудалд хариуцлагагүй хандаж хөл хориог цуцалсаны хар гай ганц энэ аймаг бус улс орныг нөмөрлөө,байдал ийм байхад хариуцлаг амнаас нь гарах нэгч сайд дарга алга,ийм байхад ажил сайжрах бол уу?
Зочин
2021-06-21 14:36
Хотоос бүү халдвар тээлгээд байгаач ээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: