СҮХБААТАР: Хот хоорондын хөдөлгөөнийг 14 хоног ХААНА
Сүхбаатар аймгийн Онцгой комиссын 22 дугаар хурал өчигдөр боллоо. Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт халдвар эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор 6 дугаар сарын 24-ний 06:00 цагаас эхлэн хот хоорондын хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хаахаар шийдвэрлэв.
Энэ хугацаанд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Онцгой комиссын зөвшөөрөлд үндэслэн нэвтрүүлнэ. Мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хэвийн зорчуулахаар болсон юм. Ингэхдээ зорчигчид нь зөвхөн өөрийн үндсэн харьяаллын хаяг дээрээ очих иргэд байх ёстой.
Мөн аймаг доторх болон сум хоорондын хөдөлгөөнийг хаасан байна.
Шаардлагатай тохиолдолд тухайн очих сумын Онцгой комисс нь иргэнийг хүлээж авахыг зөвшөөрсөн байх аж.