“ЦАГААН ХАД“ тэг зогсолт хийж, ирэх сарын 6-ныг хүртэл экспорт зогслоо “ЦАГААН ХАД“ тэг зогсолт хийж, ирэх сарын 6-ныг хүртэл экспорт зогслоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“ЦАГААН ХАД“ тэг зогсолт хийж, ирэх сарын 6-ныг хүртэл экспорт зогслоо

2021 оны 6 сарын 24

Arslan.mn

Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Цагаан хад" суурьшлын бүсэд коронавирусийн 11 тохиолдол шинээр бүртгэгджээ. Цар тахлын халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Ханбогд сумын Засаг дарга А/205 тоот захирамж гаргаж, Хайрхан багийн нутаг, “Цагаан хад”-нд зургадугаар сарын 24-ний 06:00 цагаас долдугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл тэг зогсолт хийхээр болжээ.

Дээрх хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, тус суурьшлын бүс рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. Халдварын тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тогтоож, тусгаарлалтад бүрэн авч, халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эхлүүлжээ.

Тэг зогсолтын улмаас Оюутолгой, Тавантолгойн бүлэг ордоос олборлосон ашигт малтмал, хүдрийн баяжмалыг ирэх сарын 6-ныг хүртэл экспортлох боломжгүй болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628178
0 эможи

keyboard_arrow_up