Өвөрхангай аймаг наадмын төсвөө КОВИД-ын эсрэг үйл ажиллагаанд зарцуулахаар болов Өвөрхангай аймаг наадмын төсвөө КОВИД-ын эсрэг үйл ажиллагаанд зарцуулахаар болов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өвөрхангай аймаг наадмын төсвөө КОВИД-ын эсрэг үйл ажиллагаанд зарцуулахаар болов

2021 оны 6 сарын 29

Arslan.mn

Өнөөдөр Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, аймаг, сумын хэмжээнд улсын баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа.

  • Баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоргийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулахаар шийдвэрлэснээ Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж ард иргэддээ мэдэгдлээ.
  • Энэ онд Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Тэгш ойгоо аймаг даяараа бүтээлч ажлуудыг өрнүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аймаг, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхийн төлөө иргэдтэйгээ хамтран ажиллахаа онцлов.
  • Аймгийн 90 жилийн ойтой холбоотой эрдэм шинжилгээний хурал, түүх өв соёл хүн ардынхаа зан заншил, амьдрал ахуйг харуулсан түүхэн баримтат кино, түүхийн ном бүтээж, түүх, соёлоо сурталчилсан урлаг, соёлын арга хэмжээг цахимаар зохион байгуулна.
  • Тэрээр эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ, энэ жилдээ бид ковидгүй хичээл сургуулиа цаг хугацаанд нь эхлүүлээд, бүтээлч ажлаар аймаг байгуулагдсан түүхт 90 жилийн ойгоо өнгөрүүлчихвэл ирэх жил бүх нийтээрээ эрүүл саруул 91 жилийн ойн баяр наадмаа уламжлалт ёсоороо өргөн дэлгэр тэмдэглэх боломжтойг хэлсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628329
6 эможи

Та
2021-06-29 16:29
Ийм хүмүүсийг хотод ажиллуулах юмсан.
Баяр хүргэе
2021-06-29 12:00
Монголын дарга нар дотор ганц голтой шийдвэр гаргалаа.Ийм даргатай ӨВӨРХАНГАЙчуудад баяр хүргэе.Таны энэ шийдвэр бусдад үлгэр дууриалал болоосой. Танд амжилт хүсье.Бүх дарга нар маань ийм шийдвэр гаргавал КОВИД-ыг амархан ялна даа
keyboard_arrow_up