Сүхбаатар аймагт аянга бууж, хээрийн түймэр гарчээ
2021 оны 6 сарын 29
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарч, 10500 га талбай шатжээ.
Тодруулбал, Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Шовголдой гэдэг газар зургадугаар сарын 28-ны 18:00 цагийн орчимд аянга бууж, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг мөн өдрийн 18:02 цагт аймгийн ОБГ өгчээ.
Улмаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 70 км замыг туулан 20:05 цагт очиж, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран зургадугаар сарын 29-ны 02:25 цагт түймрийг унтраасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628342
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: