Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 9-нөөс нээхээр болжээ
2021 оны 7 сарын 05
Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 87 дугаар хуралдаан болж, зорчих хөдөлгөөн, амралт агаар салхинд гарах зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг хэлэлцэн, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, саналыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргасан болохыг тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн
- Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр /12,500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.
- Голын эрэг, Зулзага, Амралтын газруудад иргэд агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө.
- Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.
- Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.
- Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана.
- Үүнтэй уялдуулан нэвтрэх постуудын шинжилгээний цэгийг нэмэгдүүлнэ.
- Хойд Цайдмын пост дээр таван зэрэг түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.
- ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг долдугаар сарын 9-ий өдрөөс эхлэн ажиллуулахаар болсон байна.
Тус шийдвэрийг долдугаар сарыг дуустал мөрдөх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628577
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: