Дорноговь аймгийн түүхт ойд зориулж хайлаас мод суулган нэрийг нь бүтээжээ
2021 оны 7 сарын 19
Дорноговь аймгийн 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олон түүхт ойдоо зориулан Дорноговь-Улаанбаатар хот чиглэлийн зам дагуу аймгийнхаа нэрийг 1,300 ширхэг хайлаас мод суулгаж бүтээсэн байна.
Тухайн орчмын хашаа хамгаалалт, усалгаа арчилгааг УБТЗ-ын Зүтгүүрийн депо болон УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн хамт олон хариуцан ажиллаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628927
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: