САЙХАН МЭДЭЭ: Төөрч, сураггүй алга болсон малчин хүүхдүүдийг эсэн мэнд олжээ
2021 оны 7 сарын 27
Энэ долдугаар сарын 25-ны өдөр 11:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баянцагаан багийн “Шанд” гэдэг газар хоёр хүн мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг тус өдрийн 22:36 цагт аймгийн Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус дуудлагын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэнтэй хамтарч малчин Н 18 настай эмэгтэй, А 11 настай эмэгтэй нарыг эрэн хайж өчигдөр /2021.07.26/ 07:35 цагт гэрээс нь зүүн зүгт 12 км-аас эсэн мэнд олжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
629186
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: