COVID-19: Баян-Өлгий аймгийн хэмжээнд халдварын 551 голомт байна COVID-19: Баян-Өлгий аймгийн хэмжээнд халдварын 551 голомт байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Баян-Өлгий аймгийн хэмжээнд халдварын 551 голомт байна

2021 оны 8 сарын 10

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн газраас наймдугаар сарын 9-ний 12:00 цагаас 10-ны өдрийн 12:00 цаг хүртэлх коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.  

Аймгийн эрүүл мэндийн байгууллагууд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 724 хүнд түргэвчилсэн шинжилгээ, 84 иргэнд PCR-ийн шинжилгээ хийхэд 319 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 4251 боллоо. Аймгийн хэмжээнд 551 голомт байгаа аж. 

Шинээр илэрсэн 319 тохиолдлыг задлан үзвэл: 

  • Алтай суманд 1, 
  • Бугат суманд 5, 
  • Дэлүүн суманд 1, 
  • Сагсай суманд 2, 
  • Толбо суманд 10, 
  • Улаанус суманд 6, 
  • Цэнгэл суманд 21, 
  • Цагааннуур тосгонд 1, 
  • Хотгор багт 1 иргэн, 
  • Өлгий суманд 271 иргэн тус тус батлагдсан бөгөөд бүгд дотоодын халдвар. 

Өнөөдрийн байдлаар 2361 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 1885 иргэн эмнэлэгт болон гэрийн нөхцөлд эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээ хийлгэж байгаа 

  • 1648 иргэний биеийн байдал хөнгөн
  • 176 иргэний биеийн байдал хүндэвтэр
  • 54 иргэний биеийн байдал хүнд
  • 7 иргэний биеийн байдал маш хүнд гэж мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
629668
2 эможи

keyboard_arrow_up