Говь-Алтай аймаг ЭНЭ ДОЛОО ХОНОГТ “НААДАМ“ хийнэ Говь-Алтай аймаг ЭНЭ ДОЛОО ХОНОГТ “НААДАМ“ хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Говь-Алтай аймаг ЭНЭ ДОЛОО ХОНОГТ “НААДАМ“ хийнэ

2021 оны 8 сарын 11

Arslan.mn

Монгол Улсад тархаад буй коронавирусийн цар тахлын нөхцөл байдлаас улбаалан Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргаж, 100 жил тасалдаагүй баяр наадам анх удаа тасалдсан билээ.

Харин аймаг орон нутгийг нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам тэмдэглэх эсэхийг шийдэх үүрэг өгсөн юм. Ихэнхи аймгууд улсын баяр наадам зохион байгуулагдахгүй болсон тул наадмын үйл ажиллагааг цуцалснаа ч мөн мэдэгдэж байв. 

Тэгвэл Говь-Алтай аймаг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд НААДАМ тэмдэглэхээр болж, тогтоол гаргажээ. Баяр наадам үзэгчгүйгээр зохион байгуулагдах аж. 

Хөдөө орон нутагт бүртгэгдэх халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, мэргэжлийн байгууллагууд ч ирэх долоо хоногоос нөхцөл байдал дахин хүндэрч болзошгүйг сануулсаар байтал баяр наадмыг тэмдэглэх гэж ингэтлээ улайран зүтгэх нь хэнд ашигтай вэ... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629686
0 эможи

keyboard_arrow_up