Өмнө нь хамт ял эдэлж байсан хүнээ зодож, амь насыг нь хөнөөжээ
2021 оны 8 сарын 18
Орхон аймаг дахь цагдаагийн газарт өчигдөр 10:09 цагт “Баян-Өндөр сумын .. тоот айлд зодуулсан байдалтай хүн нас барсан байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад 50 настай, эрэгтэй Б нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байжээ.
Тус хэргийг 29 настай, эрэгтэй М хувий таарамжгүй харилцаанаас болж үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагын алба хаагчид илрүүлжээ. Тэд өмнө нь хорих ангид хамт ял эдэлж байсан нь тогтоогджээ.
Хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629936
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: