Халдвар авсан иргэдийн нэрийг зарласан албан тушаалтнуудад САХИЛГЫН ШИЙТГЭЛ оногдуулжээ Халдвар авсан иргэдийн нэрийг зарласан албан тушаалтнуудад САХИЛГЫН ШИЙТГЭЛ оногдуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Халдвар авсан иргэдийн нэрийг зарласан албан тушаалтнуудад САХИЛГЫН ШИЙТГЭЛ оногдуулжээ

2021 оны 9 сарын 04

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын онцгой комиссын шийдвэрээр коронавирусийн халдвар авсан иргэдийн нэрсийг сумын фэйсбүүк хуудсаар олон нийтэд мэдээлсэн.

Тус аймгийн Түнэл суманд коронавирусийн халдвар авсан иргэдийн байршлыг олон нийтэд зарлаж, ойр орчимд зорчихгүй байхыг нийтэд анхааруулах зэргээр халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд халдсан талаар мэдээлэл  Хүний эрхийн үндэсний комисст иржээ.

Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын фэйсбүүк хуудсанд коронавирусын халдварын батлагдсан 35 тохиолдлоос эмчлэгдээд гарсан 17, эмчлэгдэж байгаа 18 иргэний талаар мэдээллийг байршуулж, тусгаарлалтад байгаа иргэдийн нэрсийг тодруулж тухайн өрхөд очихгүй байхыг анхааруулжээ. Мөн Түнэл сумын фэйсбүүк хуудсанд тусгаарлалтад байгаа иргэдийн байршлын зураглалыг оруулж, иргэдийг тэдний ойр орчимд зорчихгүй байхыг анхааруулж байв.

Коронавирусийн халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд нь халдсан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Түнэл сумын холбогдох албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ оногдуулжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630557
1 эможи

keyboard_arrow_up