Завхан, Говь-Алтай аймгийн бүх суманд цахилгааны ТЭГ ЗОГСОЛТ хийнэ
2021 оны 9 сарын 04
Завхан, Говь-Алтай аймгийн бүх суманд энэ амралтын өдрүүдэд цахилгаан эрчим хүчний “тэг” зогсолт хийхээр болжээ.
Тодруулбал “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах төлөвлөгөөний хүрээнд Диспетчерийн үндэсний төвөөс батлагдсан горимын дагуу 2021 оны есдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд Завхан, Говь-Алтай аймгийн бүх суманд цахилгааны “Тэг” зогсолт хийж, тоног төхөөрөмж, шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийхээр төлөвлөсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630562
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: