ХЭНТИЙ: Халдварын тохиолдол нэмэгдэж буй учир спортын байранд ор засч өвчтөнүүдээ авч эхэлжээ
2021 оны 9 сарын 04
Сүүлийн өдрүүдэд Хэнтий аймагт коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж нийт 3237 болжээ. Өчигдөр гэхэд 90 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.
Өвчлөгчдийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор тус аймгийн эмнэлгийн ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээгүй болсон байна. Тиймээс тус аймгийн онцгой комиссоос шийдвэр гаргаж Биеийн тамир спортын байранд ор засч халдвар авсан өвчтөнүүдээ хэвтүүлэн эмчилж эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630567
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: