Аялалаар явахдаа сураггүй алга болсон долоон настай хүүг ЭСЭН МЭНД олжээ Аялалаар явахдаа сураггүй алга болсон долоон настай хүүг ЭСЭН МЭНД олжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Аялалаар явахдаа сураггүй алга болсон долоон настай хүүг ЭСЭН МЭНД олжээ

2021 оны 9 сарын 06

Arslan.mn

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан нэгдүгээр багийн “Хамрын амны-Адаг” гэдэг газар есдүгээр сарын 5-ны өдрийн 12:00 цагийн орчим долоон настай хүүхэд гэр бүлийн хамт аялалаар явж байгаад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын албанд бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 20:00 цагаас иргэн долоон настай эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:28 цагт тус сумын Баянхайрхан нэгдүгээр багийн “Хэрцийн-Эхэн” гэдэг газраас эсэн мэнд олж аавд нь хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630609
0 эможи

keyboard_arrow_up