Дархан-Уул аймгийн 16 цэцэрлэгт халдвар бүртгэгдэж, цахим сургалтад шилжжээ
2021 оны 9 сарын 07
Дархан-Уул аймагт есдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар ЕБС-ийн сурагчдын ирц 90 хувьтай. Харин цэцэрлэгийн хүүхдийн ирц 43 хувьтай байна. Ковидын халдвар илэрсний улмаас 16 цэцэрлэгийн 24 бүлэг цахим сургалтад шилжээд байна гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ.
Дашрамжд дурьдахад, БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсаны дагуу нэг бүлэгт халдвар гарсан тохиолдолд долоо хоногоор, өөр хоорондоо хамааралгүй гурваас дээш тохиолдол бүртгэгдвэл сургуулийн хэмжээнд цахим сургалтад шилжих түр журам хэрэгжиж буй юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630712
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: