Орхон аймгийн 17-р сургуулийг барьсан “Урагшлах” ХХК мэргэжлийн хяналтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ
2021 оны 9 сарын 08
Орхон аймгийн Баян-Өндөр суманд 2017 онд ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын хана цуурч, шал нь суулт өгсөн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр гүйцэтгэгч компанийн буруугаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн гэж үзжээ.
Харин гүйцэтгэгч буюу “Урагшлах” компани уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учраас хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар болсон байна.
Өмнө нь 2018 оны хоёрдугаар сарын 27-нд , 2019 оны есдүгээр сарын 2-нд мөн барилгын техникд хяналт хийж, ашиглалтын явцад гарсан эвдрэл гэмтлийн талаар мэргэжлийн хяналтын байгуулалгаас дүгнэлт гаргаж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630734
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: