Өмнөговь аймаг маргаашнаас ХӨЛ ХОРИО тогтооно
2021 оны 9 сарын 09
Өмнөговь аймгийн онцгой комиссоос шийдвэр гаргаж, есдүгээр сарын 10-ны өглөө 06.00 цагаас 24-ний 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болсон байна.
Ингэхдээ дараах зохицуулалтыг хийжээ.
- Бүх хичээл, сургалт цахимаар хичээллэнэ.
- Аймаг, сум, cуурин газраас зөвшөөрөгдсөнөөс бусад орох гарах хөдөлгөөнийг хязгаарлана.
- Нутаг дэвсгэрийн хэмжээнд орой 18 цагаас өглөө 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
- Төрийн байгууллагууд 09.00-16.00 цаг хүртэл ажиллана.
- Зөвшөөрөгдсөн үйлчилгээ 07.00-17.00 хооронд ажиллана.
- Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, уул уурхай, эрчим хүч бүтээн байгуулалтын ачаа тээвэрлэх хүсэлтийг АОК.системээр зөвшөөрөл өгнө.
- Харьяалалын бус иргэдийг нэвтрүүлэхгүй.
- Уул уурхайн ээлж солих ажиллагааг журмын дагуу зохион байгуулна.
- Нэг дор 5-аас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх журмыг мөрдөх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
1
1
1
2
630799
12 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: