Тарваган тахлын голомт 137 суманд бүртгэгджээ Тарваган тахлын голомт 137 суманд бүртгэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Тарваган тахлын голомт 137 суманд бүртгэгджээ

2021 оны 9 сарын 13

Arslan.mn

Манай улсын хэмжээнд 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт бүртгэгдсэн байна.

Тэдгээрээс Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс зэрэг аймагт эрсдэл өндөр байгаа юм байна.

Тиймээс нийслэлд тарвага тээвэрлэгдэн орж ирж өвчин тарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор журам хэрэгжиж байгаа учир энэ төрлийн түүхий эд, материалыг зөөвөрлөн, тээвэрлэхгүй байхыг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хэрэв энэ төрлийн зөрчил гаргавал иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох, мөн байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуультай.

Иймд иргэд та бүхэн цар тахлын үед халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тарвага агнахыг хориглосон хугацаанд хууль журам зөрчихгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630883
0 эможи

keyboard_arrow_up