Өмнөговь, Дундговь хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана Өмнөговь, Дундговь хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөговь, Дундговь хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана

2021 оны 9 сарын 19

Arslan.mn

Өмнөговь болон Дундговь аймгийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Тодруулбал, Covid-19 халдварын  нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймагт есдүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны есдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон.

Тус шийдвэр гарсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Даланзадгад сум” чиглэлийн үйлчилгээг есдүгээр сарын 17-25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоохоор болжээ.

Мөн “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Мандалговь сум”, “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Сайхан овоо сум” чиглэлийн үйлчилгээг маргаашаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлана гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631064
0 эможи

keyboard_arrow_up