СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хово”, “Ланд-80” маркын автомашинууд мөргөлдөж, гурван иргэн гэмтжээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хово”, “Ланд-80” маркын автомашинууд мөргөлдөж, гурван иргэн гэмтжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хово”, “Ланд-80” маркын автомашинууд мөргөлдөж, гурван иргэн гэмтжээ

2021 оны 10 сарын 04

Arslan.mn

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум, Хөндлөн хайлааст багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 245 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км/-т Бичигт боомтоос Дөхөмийн уурхай руу зорчиж явсан Өвөрхангай аймгийн харьяат иргэн А-гийн /31 настай, эрэгтэй/ эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Бичигт боомт руу зорчиж явсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат иргэн С-ын /31 настай, эрэгтэй/ эзэмшлийн “Ланд-80” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, бүхээгийн төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.03-ны өдрийн 20:46 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан 22:35 цагт очиж, 01:35 цаг ажиллан, автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тус сумын харьяат Б/33 настай, эрэгтэй/, зорчигч С/39 настай эрэгтэй/, Г/32 настай эрэгтэй/ нарын 3 иргэнийг автомашинаас гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
631481
1 эможи

keyboard_arrow_up