Дорноговь аймгийн ДӨРВӨН СУМ хүнсний талон авдаггүй өрхтэй болжээ
Дорноговь аймгийн Алтанширээ, Сайхандулаан, Хөвсгөл, Улаанбадрах сум хүнсний эрхийн талон авдаггүй өрхтэй болсон талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, хүнсний эрхийн үйлчилгээний журам энэ оны зургадугаар сард шинэчлэгдэн батлагдсан бөгөөд тус журамд зааснаар хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг хугацаатай болгожээ. Мөн хоёр байшинтай, хоёр автомашинтай, 200-гаас дээш толгой малтай айл өрхийг оруулахгүй байхаар тусгасан байна. Нөгөө талаар Дорноговь аймгийн Алтанширээ, Сайхандулаан, Хөвсгөл, Улаанбадрах сумдад иргэдийн амьжиргааны нөхцөл сайжирсан нь нөлөөлсөн аж.
Тамрамд дуулгахад, энэ оны аравдугаар сарын байдлаар Дорноговь аймагт хүнсний эрхийн талоны үйлчилгээнд 320 өрхийн 712 том хүн, 832 хүүхэд сардаа 18 сая төгрөгийн санхүүжилт авч байгаа ажээ.