Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021 оны 10 сарын 15
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Бусын гол” гэдэг газар өнгөрөгч аравдугаар сарын 14-ний өдрийн 09:52:40 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09:59 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631873
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: