Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил  үүрэгт ажлаа өглөө Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил үүрэгт ажлаа өглөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил үүрэгт ажлаа өглөө

2021 оны 11 сарын 06

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ. 

Тэрээр 2020 оны 11-р сард хагалгаанд орж, хагалгааны шарх нь эдгээгүй байхтай зэрэгцэн ковидтой нүүр тулан 2 сарын хугацаанд ажил дээрээ байрлан аймгийн Онцгой комиссыг чиг үүргээр ханган ахалж ажиллаж байсан. Энэ нөхцөл байдлын улмаас хагалгааны дараах гам алдалт болж, одоо тэрээр дахин яаралтай хагалгаанд орох болсон байна. Иймд тэрээр эрүүл мэндээ бодож, төрийн ажлыг цалгардуулахгүйн улмаас өөрийн хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор илгээжээ.

Мөн тэрээр манай баг хамт олон ковидын хүнд нөхцөлд ч сайн ажиллаж ирсэн. Одоо ч ажилласаар байгаа гэдгийг онцолсон.  

Дараагийн Засаг даргын асуудал бол Монгол Улсын Ерөнхий сайдын томилох асуудал. Сэлэнгэ аймгийн асуудал учраас хэн хүнд нээлттэй. Үүрэг гүйцэтгэгч засаг даргыг ч мөн Ерөнхий сайдын гаргах шийдвэр. Хүнд эрүүл  мэнд чухал. Иймээс би эрүүл  мэндийн шалтгаанаар албан ёсоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хэмээн мэдэгдлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632502
3 эможи

keyboard_arrow_up