Сэлэнгэ аймгийн иргэд шинэ Засаг даргаа эсэргүүцэв Сэлэнгэ аймгийн иргэд шинэ Засаг даргаа эсэргүүцэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн иргэд шинэ Засаг даргаа эсэргүүцэв

2021 оны 11 сарын 19

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн иргэд өнөөдөр /2021.11.19/ шинээр томилогдож буй Засаг дарга Н.Лхагвадоржийг эсэргүүцэж жагсав.

Тодруулбал, өчигдөр аймгийн МАН-ын бага хурал болж, шинэ Засаг даргыг сонгох томилгоог хэлэлцсэн. Одоогоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар энэ асуудлыг оруулж эцэслээгүй байгаа аж. Тиймээс нутгийн иргэд нь шийдвэр гаргахаас өмнө энэ томилгоог цуцлахыг шаардаж Засаг даргын Тамгын газрын үүдэнд жагсч байна.

Иргэдийн хэлж байгаагаар Төрийн өмчийг тендер зарлахгүйгээр дур мэдэн хуваарилдаг. Байгалийн баялгийг хувийн эрх ашгаар  завшдаг. Эдгээр нь бүгд баримттай тухай хэлж байв. Мөн хууль бус томилгоог өөгшүүлж, нутаг орны хөгжлийг хойш нь татаж байгаад иргэд дургүйцэж байгаагаа илэрхийлэв. Тиймээс шинээр томилогдох Засаг даргаар Н.Лхагвадоржийг сонговол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632844
3 эможи

ИРГЭН
2021-11-20 19:43
СЭЛЭНГЭЧҮҮД МААНЬ Ж,ЭРДЭНЭБАТ ГЭДЭГ РЗЕИТИВ ГЭМ ХЭРЭГТЭНИЙ ГАРТ ОРЖ ҮЙЛЭЭ ҮЗЭЖ БН ДАА, МИЕ, ЭНХБОЛДЫН СУГНЫ ҮС ХАХУУЛЧИН ХАЯНААГИЙ НЭГ ТЭРЭГНИЙ ГОЛ ШҮҮ ДЭЭ
Mash zuv. Буруу стнголт
2021-11-20 09:42
МОДН Й НАЙМААЧИД.. ӨӨР САЙХАН ХЛМҮҮ.С НЬ НАМ БИШ.. БАС МӨНГӨГҮЙ. ЯАЖ СЭЛЭНГЭ ХӨГЖИХ ВЭ.. ЭРДЭНАБАТ ЗҮГЭЭР Л АМИА БОДСОН
Зочин
2021-11-19 17:10
Сонгосон л бол сонгосышд хаха
keyboard_arrow_up