Орхон аймгийн БОЭТ судсан дотуурх мэс заслыг хийж эхэллээ Орхон аймгийн БОЭТ судсан дотуурх мэс заслыг хийж эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Орхон аймгийн БОЭТ судсан дотуурх мэс заслыг хийж эхэллээ

2021 оны 12 сарын 13

Arslan.mn

Орхон аймгийн БОЭТ дүрс оношилгооны тасагтаа ангиографийн аппараттай болж, зонхилон тохиолдож буй 64 төрлийн өвчнийг эрт илрүүлэх, оношлох боломж нээгдлээ.

Тодруулбал, зүрхний шигдээс, тархины цус харвалтын үеийн судасны эмгэг, элэг, бөөр, дэлүүний хавдрыг боох, зүрхний хэм алдагдал зэрэг олон төрлийн өвчнийг оношлох, эмчлэх судсан дотуурх мэс заслыг хийх юм. Эхний мэс заслыг энэ сарын 12-нд зүрхний судас хатуурах эмгэг оноштой эмэгтэй Д, О нарт хийж амжилттай болжээ.

Arslan.mn

Орхон аймаг ангиографи аппараттай болсноор Улаанбаатар хот руу эмчилгээнд явж байгаа 2500 гаруй иргэний 50-60 хувь нь орон нутагтаа эмчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Уг аппаратыг улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр авчээ. Орхон аймаг нь 2021 онд  эрүүл мэндийн салбартаа 13 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх жилүүдээс 4-5 дахин нэмэгдсэн байна.  

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633316
0 эможи

keyboard_arrow_up