БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албаны 37 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албаны 37 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албаны 37 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа

2022 оны 2 сарын 22

Arslan.mn

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны 37 цул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

Тодруулж хэлбэл, төрийн   захиргааны ахлах   түшмэлийн 7, дэс   түшмэлийн   албан тушаалын 15,   туслах  түшмэлийн  албан  тушаалын 8,  төрийн  үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын 7 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулна.

Сонирхсон иргэд дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ЗДТГ-ын цахим хуудаснаас авах боломжтой аж.

Төрийн захиргааны албан тушаалын шалгалтын бүртгэлийг ирэх сарын 09-10-ны өдрүүдэд 08.00-16.00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/, төрийн   үйлчилгээний   байгууллагын   төсвийн   шууд   захирагчийн   албан   тушаалын шалгалтын бүртгэлийг  ирэх сарын 15-16-ны өдрүүдэд 08.00-16.00 цагийн хооронд цахимаар тус тус хийнэ.

Харин шалгалтыг гуравдугаар сарын 16, 17, 24-ний өдрүүдэд зохион байгуулах ажээ. 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634724
0 эможи

Зочин
2022-02-22 20:22
Баделханы хамаатнууд шалгарна
keyboard_arrow_up