Эрэн сурвалжлагдаж байсан эмэгтэйн цогцос 9 хоногийн дараа ОЛДЖЭЭ
2022 оны 3 сарын 03
Өнгөрөгч хоёрдугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн төвөөс 51 настай эмэгтэй сураггүй алга болсон билээ.
Тухайн эмэгтэйг аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран Арвайхээр сумаас баруун зүгт 30 км-т байрлах Тарагт сумын Өгөөмөр хайрхан, Дулаан хайрхан, Буга согоот, Цуян, Дулаан хошуу гэдэг газар хүртэл 57 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл өнгөрсөн шөнө дээрх эмэгтэйн цогцос Арвайхээр сумын 12-р багаас олджээ.
Хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
2
5
5
7
10
635005
34 эможи
Jagi jagii
2022-03-03 21:52
tsagdaa ontsgoi yu hiij giigvlej bsan ym dee johon ymig sinsats shahal sandal sheree tewrel hewtej bdag ulas shvv dee
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: