Малчны хотонд төрөхийн хагалгааг амжилттай хийжээ
2022 оны 3 сарын 04
АНЭ-ийн Төрөх тасгийн эмч нарын баг малчны хотонд төрөхийн хагалгааг амжилттай хийж, эх хүүхдийг эсэн мэнд амаржуулжээ.
Тодруулбал, 3 дугаар сарын 2-ны 14 цаг 20 минутад АНЭ-ийг ЯТТ-ийн утсанд, аймгийн төвөөс 130 километр газарт яаралтай төрөх эхийн дуудлага иржээ. Эмнэлэгрүү зөөвөрлөн авчрах боломжгүй байсан учир хагалгааны баг малчны хотонд очиж, гэрт нь төрөхийн хагалгааг хийсэн байна. 3500 грамм охин эсэн мэнд мэндэлжээ. Төрлөгийн явцад ямар нэг сөрөг үр дагарвал гараагүй, одоогоор эх хүүхдийн бие сайн байгаа гэв.
Эх сурвалж: montsame.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
635047
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: