Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын гараашаас 15 ширхэг байлдааны сум олджээ Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын гараашаас 15 ширхэг байлдааны сум олджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын гараашаас 15 ширхэг байлдааны сум олджээ

2022 оны 4 сарын 05

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн гарааш дотор байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлага өчигдөр/2022.04.04/ Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн алба хаагчид очиход 23 см урт, 14.5 мм диаметр, 3 см голчтой B-32 загварын 15 ширхэг байлдааны сум байжээ. Улмаар сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км-т “Цагаан-Овоо” гэдэг газар 20 минут ажиллаж тэсэлгээ хийж аюулгүй болгосон байна.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635758
0 эможи

keyboard_arrow_up