Сүхбаатар аймгийн дарга Бразил шиг бурхантай болох мөрөөдөл тээжээ Сүхбаатар аймгийн дарга Бразил шиг бурхантай болох мөрөөдөл тээжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатар аймгийн дарга Бразил шиг бурхантай болох мөрөөдөл тээжээ

2022 оны 5 сарын 12

Arslan.mn

Сүхбаатар аймаг энэ жил 80 жилийн ойгоо тэмдэглэхээр нэлээн хөл хөдөлгөөн болж байгаа аж. Аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл нь 12 метр өндөр Бурхан багшийн сэрэг дүр нутагтаа барьж өгөхөөр амлажээ. Хоёр тэрбум гаруй төгрөгөөр Бурхан бариад өгье хэмээн бийлэгжүү загнасан нутгийн зөвлөлийнхөндөө Сүхбаатар аймгийн удирдлагууд талархахдаа хамаг л бүхнээ барьж гүйжээ. Ямар сайндаа аймгийн төвийн Дөрвөлж толгой дээр 15 жил гаруй болсон Алунгоо эхийн хөшөөг нэг л өглөө авч хаяад зай гаргаж өгсөн бололтой. Алунгоо эхийн хөшөөний эхийг зурсан уран бүтээлч Ё.Бадарч гуай гайхаж, цөхөрсөндөө аймгийн холбогдох хүмүүст хандахад хоёр том даргаас өөр энэ тухай мэдэх хүн байсангүй. Асуудлыг ердөө хоёр дарга л шийдчихэж.

Аймгийн Засаг дарга М.Идэрбат “Холбогдох хүмүүст аман зөвшөөрөл өгсөөн” хэмээн ярьж суугаа бол ИТХ-ын дарга Д.Хосбаяр “Аймгийн Засаг даргын зөвлөлөөр оруулсан” гэж гөрдөв. Хөшөө барих талбайн асуудал бүрэн шийдэгдээгүй байхад Бурханы хөшөөний бүтээн байгуулалт аль хэдийн 70 хувьдаа хүрчихсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Нутгийн зөвлөлөөс Бурханы сэрэг дүр босгоход зориулж, сум бүрийн нутгийн зөвлөл 100 сая төгрөг хандивла хэмээн зар тараагаад удаагүй. Гэсэн ч Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр даргатай нутгийн зөвлөлийнхөн бэлтэй загнаж Бурханы сэрэг дүрийн ажлыг 70 хувьд хүргэж. Эсвэл дараа төлөх нөхцөлтэйгээр ажлаа эхлүүлсэн үү. Нутгийн иргэд байтугай хариуцсан мэргэжилтнүүдтэй ч зөвшилцөөгүй тул багагүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.

Харин энэ тухайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр хэвлэлд тайлбар өгөхдөө “Гадна дотны хэвлэл мэдээллийнхэн анхаардаг нь сайн л хэрэг шүү дээ. Сүхбаатарынхан том бүтээн байгуулалт хийж байгааг нь янз бүрийн байдлаар мэдэх байлгүй. Би атаархаж байна гэж бодож байна. Сүхбаатар аймагт барьж байгаа шиг 12 метр, 4 давхар байшин шиг хөшөө өөр аймагт байхгүй. Би хэллээ. Бразилчууд хөшөөгөөрөө бахархдаг. Сүхбаатарт ирсэн аялагчид ирж зургаа авхуулах байлгүй” гэжээ.

Д.Хосбаяр дарга Бразилийг Христийн хөшөөнөөс нь өөр зүйлээр бид мэддэггүй хэмээн хэд хэдэн удаа хэлэв. Түүнийхээр Сүхбаатар аймгийг 12 метр бурханы сэрэг дүрээр нь дэлхий мэддэг болох юм байх. Гэтэл өнөө жишээд байгаа Аварга Христийн хөшөө 38 метр өндөр. Гэхдээ 100 жилийн өмнө баригдсан гэдгийг түүнийг мэдэж байгаа гэж итгэе. Христийн хөшөө Бразилийн хамгийн өндөрлөг газарт байдаг учраас мань хүн Бурханы сэрэг дүрийг Баруун-Уртынхаа хамгийн өндөр цэгт байгуулах гээд зүтгээд байгаа бололтой.

Бас хөрөнгө оруулагчдыг харлуулах гээд зүтгээд байна. Энэ хөшөөтэй хамт Сүхбаатар аймгийн Асгат сумын бизнесмэн Г.Чинтөмөр гэдэг залуугийн нэр яригдаад байна.Түүнд Дарьганга зочид буудлын газрыг өгснийх нь төлөө Батсуурь даргыг хэрэгт холбогдуулах гэж маш их үзсэн. 10 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгээд царцаагаад явах бизнесмэн бидний засаг барьсан арван хэдэн жилд түүнээс өөр олдоогүй гэв.

Юу гэсэн үг вэ. Та ойлгож байна уу. Арав гаруй тэрбум төгрөгөөр барьсан Дарьганга зочид буудал нь ашиггүй ажилладаг хэрэг үү. Эсвэл Сүхбаатар аймгийн удирдлагууд зочид авчраад үнэ төлбөргүй дайлаад, цайлаад байдаг юм уу. Ямар ч байсан хотоос очсон хүмүүс мөнгөө төлж байрлаад мөнгөө төлж хоол авч иддэг. Хэчнээн нутгаа гэсэн амбиц сэтгэлтэй байлаа гээд бизнес хийдэг хүн арав гаруй тэрбум төгрөг сум орон нутагтаа царцаагаад байх боломжтой гэж үү. Таны энэ үгэнд бизнес эрхэлдэг хэнбугай ч итгэхгүй.

Эсвэл Сүхбаатар аймгийнхан хоёр тэрбумаар бурхан, 10 тэрбумаар буудал барьж өгөөд сум орон нутагтаа бэлэглээд явдаг хэрэг үү.

Яг үнэндээ Г.Чинтөмөр бол аймгийн А зэрэглэлийн газруудад эзэн суусан нэгэн гэдгийг захын хүн ч хэлдэг. Гэтэл ИТХ-ын дарга улаан цээжээрээ хамгаалж, өмнө нь зочид буудлаар нь аймаг орон нутгийг дүгнээд эргэж харилцдаггүй байсан бол одоо нүүр улайхгүй буудалтай болсон гэх. Д.Хосбаяр дарга арав гаруй жил Сүхбаатар аймгийн удирдлагын түвшинд ажиллаж байгаа нэгэн. Гэтэл шинэ зуунд нутгийн хөгжлөө хөшөөгөөр тодорхойлж, “Хөшөө яагаад буруу гэж...”сэтгүүлчээс асууж, Бразилийн Христийн хөшөөгөөр жишээ авч байх гэж. Орчин цагт жуулчид хөшөө үзэх гэж Монголыг зорихгүй гэдгийг ядаж сүүлийн үеийн хэдэн судалгаанаас олоод хар.

Та өөрөө “Хөшөө дурсгал гэдэг үүх түүхтэй, нутгийн бахархал чимэг болсон зүйл” гэж хэлсэн байсан. Тэгвэл Сүхбаатар аймгийн үүх түүх, нутгийн бахархал нь юу вэ гэдгээ ядаж судалсан биз дээ. Гадаадын жуулчдыг хэдэн мянгаар нь авчирдаггүй юм гэхэд дотоодын жуулчдаа татах, орон нутгийнхаа  онцлог шингэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ тодорхойл. Сүхбаатар аймаг бол байгалийн үзэсгэлэнт газраас гадна хүн чулууны өлгий нутаг. Орон нутгийн иргэдийн бичсэнээс харвал 90 гаруй хүн чулуу бий. Чулуу бүр үүх түүхтэй. Үнэхээр жишмээр санагдаад байвал Солонгосын Чэжү арлын Толхарубан буюу сайхан сэтгэлт “чулуун өвөө” гэх дурсгалууд илүү ойр ч байж мэдэх юм.

Гэвч ИТХ-ын даргын ярилцлага дор 90 гаруй хүн чулуун хөшөөгөө яг тэр хэвээр нь хуулбар хийгээд Дөрвөлж толгой дээрээ тавибал жуулчдын сонирхлыг татах байх гэж бичсэн хүнд өнөөх Г.Чинтөмөр бизнесмэн маань “копи үзэх гэж ирэхгүй л болов уу” хэмээн хариу барьжээ.

Үнэндээ Бурханы сэрэг дүр гэдэг хэдэн улсад бүүр хэдэн аймагт байдгийг та мэдэх үү. Копи биш үү. Төв аймагт наад зах нь 54 метр өндөртэй Их Майдар бурхан бүтээж байгаа. Мэдээж 10 гаруй жил үргэлжилсэн энэ төслийн хүрээнд магадгүй үлгэр гэмээр олон зүйл байгаа ч Бурханы хөшөө бол босч л байгаа харагдсан.  Хэрвээ сайн харвал Сүхбаатар аймгийн Дөрвөлж толгой дээр байрлуулах гээд байгаа гантиг бурхан Майдарын хөшөөтэй төстэй ч байх. Тив алгасч Христийн хөшөөтэй жишээд байлтгүй, Монгол дотроо л жиш.  1991 онд Ерөнхийлөгчийн зарлигаар, Монголчуудын хандиваар бүтсэн Мэгжид Жанрайсиг бурхан гэхэд 26,4 метр өндөр.  Зэс, ган, алтаар бүтээж, 2000 гаруй төрлийн үнэт чулуун чимэглэлтэй Жанрайсиг бурхан маань жуулчдыг соронз шиг татаад байдаг гэж худлаа хэлж чадахгүй.

ИТХ-ын дарга Д.Хосбаяр та “Улсын төсвөөр хийгээгүй. Хүмүүс хандив цуглуулаад хийх гэж байна” хэмээн пээдэлзэх. Мөн хийсэн, байгаа зүйлээ арчлахын оронд “нэлээн хөрөнгө, санал санаачлага зүтгэл орж байгаа бүтээл учраас орон нутгийн удирдлага дэмжиж хүлээж авсан. Алдаатай зүйл нь уран бүтээлтэй холбоотой асуудал дээр ярилцаагүй. Бадарч гуайтай ярилцаж болно гэж бодсон” хэмээн ярьж суугаа юм.

Яг үнэндээ төсвийнх биш хувийнх, тэр тусмаа хандивынх гэхээр мөнгө бурхан болох ёстой юу. Магадгүй 15 жилийн дараа хандиваар бүтсэн юм чинь гээд айлын хашаанд аваачаад хаяхгүй гэх газар алга. Яг л “Цайрт Минерал”-ын хандиваар хийсэн Алунгоо эхийн хөшөө лугаа болох ч юм бил үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
636882
2 эможи

Zochin
2022-05-12 22:51
Negen ogloo bosood irtel Suhbaatariin hoshoog Elbegdorjiinh bolson baih T minee
з
2022-05-12 10:23
нэг хүний нүглээ нуухын төлөө бариулжгаа хөшөөнд хавийн амьтан хандив өргөх тэнэг хэрэг. өөрсдийнхөө идсэн мөнгөөр барь. чинтөмөр нийлж мөнгө шааж байгаа гар л даа
keyboard_arrow_up