Барилгын кран зэргэлдээх орон сууцан дээр унах гэж байсан тул иргэдийг түр нүүлгэн шилжүүлжээ Барилгын кран зэргэлдээх орон сууцан дээр унах гэж байсан тул иргэдийг түр нүүлгэн шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын кран зэргэлдээх орон сууцан дээр унах гэж байсан тул иргэдийг түр нүүлгэн шилжүүлжээ

2022 оны 5 сарын 18

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багт баригдаж буй 14 давхар “Хоймор Таур” барилгын суурин краны сум хугарч, зэргэлдээх барилга дээр унах аюултай байгаа тухай дуудлагыг тавдугаар сарын 17-ны 20:45 цагт аймгийн Онцгой байдлыг газарт өгчээ. 

Баригдаж буй байрны зүүн талд байрлах 15 дугаар байрны дээвэр дээр 54 метрийн өндөртэй суурийн краны хугарсан хэсэг унах эрсдэлтэй байсан учир тус байрны цахилгааныг тасалж, 198 иргэнийг байрнаас түр нүүлгэн шилжүүлж, краны хугарсан хэсгийг бэхэлгээ хийхээр ажиллаж байна. Барилгын ойролцоох 60 метрийн тойрогт Цагдаагийн байгууллагаас хамгаалалтанд авчээ. 

Хугарсан краныг буулгах ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Онцгой комиссын гишүүд, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд, “Эрчим хүч” ХХК-ийн 1 ажилтан, Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын ажилтнууд ажиллаж байна хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
637077
3 эможи

keyboard_arrow_up