Өмнөговь аймгийн нутагт төөрсөн Франц улсын иргэнийг олжээ
2022 оны 6 сарын 10
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг аймгийн төвөөс урд зүгт 35 км, сумын төвөөс урд зүгт 48 км-т орших Жаргалант багийн Балгасын хийдийн туурь хэмээх газарт Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Е төөрсөн тухай дуудлагыг Онцгой байдлын газарт өгчээ.
АНУ-ын Яаралтай тусламжийн зохицуулах төвөөс зургаадугаар сарын 10-ны 05:20 цагт өгсөн уг дуудлагын дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 06:40 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Эрлийг эхлүүлснээс хойш нэг цагийн дараа буюу мөн өдрийн 07:36 цагт Жаргалант багийн Балгасын хийдийн туурь гэдэг газраас 37 настай эрэгтэйг эсэн мэнд олсон бөгөөд биеийн байдал хэвийн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
2
1
637841
6 эможи
gai bolson uurgevchinii juulchid
2022-06-12 02:21
mungu hemneh geel tatagnaad ingej gai bolhiin
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: