САЙН МЭДЭЭ: Түрүү булчирхайн дурангийн мэс заслыг орон нутагт анх удаагаа хийв САЙН МЭДЭЭ: Түрүү булчирхайн дурангийн мэс заслыг орон нутагт анх удаагаа хийв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Түрүү булчирхайн дурангийн мэс заслыг орон нутагт анх удаагаа хийв

2022 оны 6 сарын 14

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт түрүү булчирхайн дурангийн мэс заслыг анх удаагаа хийлээ. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус эмнэлгийг бөөр, шээсний замын дурангийн иж бүрэн аппарат, багаж хэрэгслээр хангасан. Мөн Улаанбаатар хотоос эмч, сувилагчдын баг Баян-Өлгий аймагт ирж дурангийн хагалгааны аппарат, багаж хэрэгслийг хэрхэн ашиглахыг эмч нарт зааж байгаа.

Тэгвэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-андрологийн төвийн эмч Г.Ганболд, сувилагч Т.Алма, аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч З.Исагул, мэс заслын эмч Хари, мэдээгүйжүүлгийн эмч Сураужан, сувилагч Лена, Гүлсара, Бергентай, Армангүл, Меруерт, асрагч Төлеу нарын эмч, сувилагчдын баг 78 настай иргэн А-д түрүү булчирхайг дурангаар авах мэс засал хийж, энэ төрлийн үйлчилгээг орон нутагт анх удаагаа нэвтрүүлсэн хэмээн өнөөдөр мэдээллээ.

Хагалгаа амжилттай болсон ба өвчтөний биеийн байдал сайн байгаа ажээ.   

Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637925
4 эможи

keyboard_arrow_up