СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Заамар сумын нутагт 9 настай хүү тогтоол усанд живж, энджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Заамар сумын нутагт 9 настай хүү тогтоол усанд живж, энджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Заамар сумын нутагт 9 настай хүү тогтоол усанд живж, энджээ

2022 оны 6 сарын 27

Arslan.mn

Төв аймгийн Заамар сумын Тосон багийн Долоон булаг хэмээх газарт тогтоол усанд хүүхэд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 26-ны 16:10 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид есөн настай, эрэгтэй хүүхдийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэпдээлэв. 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Дээд модот булангийн-Үзүүр гэдэг газарт өсвөр насны хүүхэд зургаадугаар сарын 25-ны өдөр адуугаа хураахаар гэрээсээ мориор гараад сураггүй болжээ. Энэ дуудлагыг 26-ны 22:50 цагт хүлээн Онцгой байдлын газар хүлээн авсан. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 16 настай эрэгтэй М-ийг 27-ны 05:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  07:26 цагт тус багийн Ардагийн-Ам хэмээх газарт гэрээс нь зүүн хойд зүгт 3 км зайнаас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638278
0 эможи

зочин
2022-06-28 10:51
алтны уурхайнуудаа цэгцлээчээ хулгайчуудаа нөхөн сэргээлт хийхгүй байгаа уурхайнуудын лицензийг шууд цуцлаачээ дахиж тусгай зөвшөөрөл олгохоо болиочээ
keyboard_arrow_up