ЗӨСҮТ: Говь-Алтай аймгийн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан
2022 оны 8 сарын 24
Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал тус аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, голомтот бүсээс гарах тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18:00 цагаас 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цаг хүртэл хязгаарлаад байсан.
Тэгвэл бид сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гарсан эсэхийг өнөөдөр өглөөний 09.40 цагт ЗӨСҮТ тодруулахад "PCR шинжилгээний хариу сөрөг гарсан. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно" гэсэн хариу өглөө.
Өөрөөр хэлбэл, тус аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдсангүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
639623
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: