СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэн амиа хорложээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэн амиа хорложээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэн амиа хорложээ

2022 оны 9 сарын 18

Arslan.mn

Тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн … нь Ховд аймгийн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гутлынхаа үдээсээр амиа егүүтгэжээ. 

Тодруулбал: Энэ сарын 15-нд Ховд аймгийн  .....  гэх газраас иргэн … хавхаар тарвага агнаж улмаар махыг нь чанаж идсэн байна. Үүний дараагаар иргэн … нь бөөлжиж халуурч, гүйлгэж эхэлжээ. Харин маргааш нь буюу энэ сарын 16-ны өдөр иргэн … нь Мөст сумын төвөөс замын унаанд дайгдаж Ховд аймгийн төвд ирээд өнөөдөр БОЭТ-ийн 103 төвд ирж үзүүлсэн байна. Тухайн иргэн нь тарваганы мах идсэний улмаас халуурч бөөлжсөн тул БОЭТ аймгийн “Зооноз өвчин судлал”-ын төв рүү дуудлага өгч сорьцын авхуулахад түргэвчилсэн тестээр булчирхайн шүүрдэснээс эерэг заасан байна. Харамсалтай нь үүний дараагаар иргэн … нь  БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гутлынхаа үдээсээр амиа егүүтгэжээ. 

Нян судлалын шинжилгээ үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Ховд.мн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640502
2 эможи

Зочин
2022-09-19 09:04
дарамтлуулжээ
BAT
2022-09-19 00:32
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up