Дөчин жилийн түүхтэй “Уран дөш” зуслан хаалгаа барьж, Хөвсгөлийн багачууд амрах газаргүй зусав Дөчин жилийн түүхтэй “Уран дөш” зуслан хаалгаа барьж, Хөвсгөлийн багачууд амрах газаргүй зусав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дөчин жилийн түүхтэй “Уран дөш” зуслан хаалгаа барьж, Хөвсгөлийн багачууд амрах газаргүй зусав

2022 оны 9 сарын 29

Arslan.mn

Хүүхэд бүрийн мөрөөдөл зусланд амрах байдаг. Үеийн хүүхдүүдтэй танилцан, нөхөрлөх, тоглож наадах, цэнгэх хөгжилдэх бүх сайхан дурсамж зусланд л өрнөдөг. Ковидын жилүүд шувтарч, улсын хэмжээнд бүх аймаг, сумд хүүхдийн зуслангаа нээж хүүхэд багачуудаа угтан авч хүүхдүүдийн цангинасан инээдтэй зун болж өнгөрлөө.

Гэтэл Хөвсгөл аймгийн хүүхэд, багачууд өнгөрсөн зун гэртээ зуслаа. Уг нь тус аймагт 40 гаруй жилийн түүхтэй, хэзээнээс алдартай “Уран дөш” зуслан бий. Жил бүрийн зун энэ л зусланд Хөвсгөлийн хүүхдүүд тал бүрээс цугладаг, амардаг байлаа. Энэ зуслан бол 1980 онд үүдээ нээж, зэргэлдээ аймгууд болох Булган, Орхон, Архангай, Завхан аймаг, Улаанбаатар хотоор тогтохгүй Орос, Буриадаас хүүхэд багачууд зорин ирж амарч, хөгжиж байсан түүхтэй. Зуслангийн захирал Лхагвасүрэн агсанг Хөвсгөлийнхөн андахгүй. Хүүхдээр амьсгалсан энэ эрхмийг ажиллаж байхад үед цагтаа нэг дор 300 гаруй хүүхэд чуулж байв.

Гэвч энэ зуны саруудыг “Уран дөш” зуслан хаалга нь цоожтой, эзэнгүй өнгөрөөв. Өнөөдөр ч хаалттай хэвээр байна. Амрах, хүлээж авах зуслангүй болсон хүүхдүүдийн ихэнх нь гэртээ дэлгэцийн хамааралтай зуныг өнгөрөөсөн гэдэгтэй маргахгүй биз.

Хамгийн гол нь олон жилийн турш үйл ажиллагаа нь жигд явж ирсэн “Уран дөш” зуслан яагаад хаалгаа барив гэдэг нутгийнхны анхаарлыг татаж байна. Угтаа бол орон нутгийн хүүхэд багачуудын соёл хүмүүжилд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн “Уран дөш” зуслан 40 жилийнхээ түүхт ойг нижгэр тэмдэглэж байх учиртай. Гэвч өнөөдөр хаалгыг нь тачигнатал цоожилчихсон, тийшээ хүүхэд зүглэх эрхгүй болчихсон нь хачирхалтай!!!

Өмнө нь:

Дараа нь:

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
640878
2 эможи

мэндээ
2022-09-30 09:46
дарга нар анхаарлдаа авч өөд нь татаасай.
Hehe
2022-09-29 11:05
Goy dursamj uldeeh goy goy zuslanguud nemegdeesei
keyboard_arrow_up