СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхэд согтуурсан үедээ автомашин жолоодож, нэг иргэний амь насыг хөнөөжээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхэд согтуурсан үедээ автомашин жолоодож, нэг иргэний амь насыг хөнөөжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхэд согтуурсан үедээ автомашин жолоодож, нэг иргэний амь насыг хөнөөжээ

2022 оны 10 сарын 12

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09:10 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Автомашин онхолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус аймгийн Баян-Овоо суманд оршин суух хаягтай, 16 настай эрэгтэй “Л” нь согтуурсан үедээ Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, зорчиж явсан 16 настай, эрэгтэй “И” нь амь насаа алдсан хэргийг тус аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, насанд хүрээгүй болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
12
ouch an post
1
confuse an post
angry an post
2
641323
16 эможи

Монгол
2022-10-13 07:00
Манай дарга нар архи тамхины татвараа болоод гудамжаар чөлөөтэй архи тамхи зарж ашиглуулж байгаа гол буруу энэ юм л даа
Зочин
2022-10-12 21:23
Ард түмнээ арчаагүй дорой байлгах архинд живүүлэх Мангар ын бодлого
З
2022-10-12 21:21
Гудар 2 бас дахин гудар Архиа тааваар ууцгаа новшийн нийгэмд
Зочин
2022-10-12 15:58
Архинд живсэн монголчуудын төрх.
keyboard_arrow_up