Д.Баурыжаныг аймгийн Засаг даргын суудлаа өгөхөд Т.Аубакир нөлөөлсөн гэв үү Д.Баурыжаныг аймгийн Засаг даргын суудлаа өгөхөд Т.Аубакир нөлөөлсөн гэв үү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Баурыжаныг аймгийн Засаг даргын суудлаа өгөхөд Т.Аубакир нөлөөлсөн гэв үү

2022 оны 12 сарын 02

Arslan.mn

Асуудалд орооцолдож явдгаараа алдартай хэдэн Засаг дарга нар бий.. Нэг л жишээ гэхэд, өнгөрсөн 10-р сард  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан гэх үл бүтэх нөхрийн нэрийг цохон тэмдэглэж болно.  Засаг “ноён” өнгөрсөн хугацаанд архидан согтуурч эмэгтэй хүн зодсон, бусадтай зодолдсон гэх мэт нийтэд ил болсон асуудлуудаараа эрх баригчдын чихийг харин ч нэг халууцуулаад амжсан.

Тэгвэл үл бүтэх "ноён" Д.Баурыжан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр /2022.12.01/ гаргаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэхээр болжээ.

Албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон үндэслэлээ тэрбээр “УИХ-аас баталсан Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхийн төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэлээ. Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд Засаг даргын орлогч, мөн Засаг даргын зөвлөхийг чөлөөлсөн. Гэтэл хуулийг хэрэгжүүлснийхээ төлөө аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын дарга Н.Болатыг чөлөөлөх, 2003 оноос  хамт ажиллаж ирсэн Ж.Курейныг өнөө, маргаашийн дотор тэтгэвэрт нь гарга гэдэг тулган шаардалт тулгалаа. Хэрвээ энэ хоёрыг чөлөөлөхгүй бол намайг Засаг даргынхаа ажлыг өг гэсэн.Амьдрал баян, би Засаг даргынхаа суудлыг энэ хоёр эрхмийнхээ суудлаар сольж байгаа." гэв.

Харин Д.Баурыжаны эхнэр А.Жанар цахим хуудаснаа  " Эрхэм хүндэт УИХ-ын гишүүн Тилеуханы Аубакир, дүү минь. Энэ богинохон амьдралд өсгөж явахад найз олдохгүй, бүдэрч явахад дайснаа танихгүй бэрх цаг үед бид амьдарч байна. Тэртээ 8 жилийн өмнө хавар А.Рамазан та хоёр ирж гэрт минь 20 хоносон өдрүүд саяхан болсон мэт санагдаж сууна. Тэр үед эгч нь та хоёрыг өөрийн нөхөр, хүүгээс минь ялгаа юун хэмээн ижилсүүлэн үзэж эндүүрч явж дээ, би.

Дараа нь ч олон удаа ирж, хонож өнжиж явахад цагаан цамцны чинь захыг үрэн угааж, эрт, орой хэзээ ч манайд ирэхэд халуун хоолтой угтсан эхийн энхрий сэтгэлд минь аль хэдийнэ сэв суулгасанаа одоо мэдэрч суух даанч харамсалтай. Энэ бүгдийг би сөхөж суухдаа эргэж нэг ухаараасай гэж бодохгүй байна, эр хүний ноён нуруугүй, эмэгчин эрчүүд олширсонд л эмзэглэж сууна. Би хэдий эмэгтэй хүн ч, Шеруши Төлек гэдэг овог би үхсэн ч, миний ясанд хадаастай, шарилны минь хаягт бичээстэй явдгыг та нар мартаж дээ.

Миний овгийн эрчүүд Г.Солтан, М.Ыбырай, Т.Аубакир та нарт хүний нэр хүнд, хүний мөс чанар гэдэг эрхэм үг хөлдсөн мөс шиг сонсогдож байгаа ч эмэгтэй хүний хувьд би ичиж сууна.

Бүхэл бүтэн Төлек овгоо та нар шиг хог новшуудаар хэртүүлэн сэв суулган, гандуулсанд өвөг дээдсээс минь мянга дахин өршөөл гуйж, сөхөрч сууна. Эгч хүний хувьд сэтгэлдээ тээсэн үгээ бичлээ, элтэй хүлээж аваарай!

Гэхдээ Т.Аубакир, би чамайг харааж, ерөөхгүй …, эр хүний амьдралын зам урт гэдэг, элэг бүтэн яваарай, эргэж нэг уулзахдаа чамайг би танихгүй…

Миний нөхөр Д.Бауыржан ч чамаар дутахгүй. Миний аав бурхан болж, газар булаагүй байхад УИХ-ын сонгуулийн ажлаар чамайг гэсэн сэтгэлээ умарталгүй дагаж явсан сайхан сэтгэлийг нь тэр өдөр, тэр цагт чи мартсаныг би одоо нэг ухаарлаа, даанч харамсалтай" хэмээжээ.

Энэ мэтээс харвал, МАН явах болзлоо хэдийнэ хангачихсан нөхдүүдээ явуулж сурах хэрэгтэй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642946
0 эможи

Иргэн
2022-12-03 06:34
Энэ мэтээр ЗГ,УИХ дотроосоо явуул.Өөрсдөө амьд үлдэхийн тулд доор нь байгаа нэгнээ золионд гаргадаг нь гэм биш зан
Казахстаны иргэн цагаач нөхрийг юундаа өмөөрөв?
2022-12-02 15:58
Зочин
keyboard_arrow_up