Говь-Алтай аймагт цасанд суусан Ландкруйзер машиныг татан гаргажээ Говь-Алтай аймагт цасанд суусан Ландкруйзер машиныг татан гаргажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Говь-Алтай аймагт цасанд суусан Ландкруйзер машиныг татан гаргажээ

2023 оны 2 сарын 28

Arslan.mn

Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутаг сумын төвөөс баруун зүгт 10 км-т орших Талын-Улаан гэх газарт Завхан аймгийн Сонгино сумаас Тосонцэнгэлийн чиглэлд явсан гурван  зорчигчтой суудлын автомашин цасанд суужээ.

Энэ дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хоёрдугаар сарын 27-ны 00:40 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн М-ын “Хьюндай соната 7” загварын суудлын автомашины хоёр  дугуй хагарч, цасанд суусан байсныг 2 цаг ажиллаж татаж гаргажээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 28 км-т орших Дөтийн даваа хэмээх газарт Есөнбулаг сумаас Наран багийн чиглэлд явсан дөрвөн  зорчигчтой суудлын автомашин цасанд суужээ.

Энэ дуудлагыг хоёрдугаар сарын 27-ны 04:50  цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, иргэн Э-ын “Тоёота Ландкруйзер-80” загварын суудлын автомашины цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татаж гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645064
0 эможи

Зочин
2023-02-28 09:21
МАШ ИХ АЖИЛ ХИЙЖ
keyboard_arrow_up