Тийм ээ, тэд ингэж ИНЭЭХ ЭРХТЭЙ Тийм ээ, тэд ингэж ИНЭЭХ ЭРХТЭЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Тийм ээ, тэд ингэж ИНЭЭХ ЭРХТЭЙ

2023 оны 5 сарын 25

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын хамт олон дундаа "Хэн хамгийн сайн онигоо ярих вэ" тэмцээн зохиожээ. Нэг нэгнийхээ ярих онигоог сонсоод бүгд чин сэтгэлээсээ инээж байгаа нь энэ гэнэ. 

Уг тэмцээнд тасаг бүрийн нийт 13 алба хаагч оролцсоноос тэргүүн байрыг Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл судалгааны мэргэжилтэн цагдаагийн ахлагч Б.Баатархуяг, дэд байрыг Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Гэрэлт-Од нар эзэлжээ.

Энэ талаар  иргэн Одончимэг цахим хуудаснаа " Тийм ээ, тэд ингэж инээх эрхтэй. Ажил үүрэг нь хэдий ч үргэлж л болж бүтэхгүй бүхэнтэй нүүр тулж, муу муухайгийн араас хөөцөлдөж, сайнаасаа илүү саарыг сонсдог, магтуулахаасаа илүү зэмлүүлдэг. Энэ болгоныг өөрийнхөө бус өрөөлийн төлөө байсныхаа хариуд хүртдэг нь ч хатуу үнэн.

Тиймээс, ганц удаа ч гэсэн ингэж хамт олноо, өөрсдийгөө сэргээж, хөгжөөх нь зөв юм. Нөгөө талаар иймэрхүү ажил нь хамт олны халуун дулаан уур амьсгалыг улам бэхжүүлдэг. Энэ ёстой гоё санаачилга байна." гэжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
24
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
647448
47 эможи

Зочин
2023-05-25 21:00
Баатархүү зайлаа. Хөдөөний улаан хацартай юм л байсан. Хурдан цол ахиж царай орлоо шүү. ЦЕГ-н ХМТ дарга нар ч хурдан цол ахиж баяждаг даа. МАН-аас санхүү авдаг луйварчид
Зочин
2023-05-25 17:30
ард иргэдээс авилгач хулгайч дарга нар сайн хамгаалсан гэж инээхгүй бол өөр юунд инээхэв
Панда
2023-05-25 15:39
Цагдаа нарыг инээж мэддэггүй л юм боддог юм бас яах вэ
keyboard_arrow_up