БАЯН-ӨЛГИЙ: Даян боомтыг ирэх баасан гарагт нээнэ БАЯН-ӨЛГИЙ: Даян боомтыг ирэх баасан гарагт нээнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БАЯН-ӨЛГИЙ: Даян боомтыг ирэх баасан гарагт нээнэ

2023 оны 5 сарын 30

Arslan.mn

Цар тахлын улмаас 2020 оноос үйл ажиллагаа явуулаагүй байсан хилийн Даян боомтыг ирэх сарын 2-ны өдрөөс нээнэ.

Одоо боомт дээр гааль, хилийн цэрэг, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагууд холбогдох бэлтгэлээ хангаж байна гэж албаны хүн хэлэв. Тус боомт нь ирэх 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 120 хоног нээлттэй байх ба энэ хугацаанд барилгын материал, хүнс, жимс, жимсгэнэ зэрэг бүтээгдэхүүнүүдийг ойрхон газраас татаж авах, жуулчид орох боломж бүрдэх аж.

Хилийн Даян боомтыг 1991 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт Өлгий хотоос 212 орчим км зайд оршдог. БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Хөхтохой хошуунд байрладаг Хуншаньзюй боомттой хиллэнэ. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.

Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Даян боомтоос Цагааннуур боомт хүртэл авто зам тавихаар төлөвлөж, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 650 сая төгрөгөөр Өлгий-Даян чиглэлийн хатуу хучилттай авто замын зураг төслийг хийж байгаа.

Мөн 140 сая төгрөгөөр цахилгаан шугам, 160 сая төгрөгөөр шилэн кабель татах ажлуудын зураг төслийг боловсруулж байна. Даян-Өлгий-Цагааннуур чиглэлд авто зам барьсан тохиолдолд БНХАУ, Монгол Улс, ОХУ хамгийн дөт авто замаар холбогдож бараа таваарын эргэлт, жуулчдын урсгал нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647638
0 эможи

keyboard_arrow_up