Завхан аймгийн Засаг дарга Г.ӨНӨРБАЯР адуу, мал ад үзэж, ажлаа эхлүүлэв Завхан аймгийн Засаг дарга Г.ӨНӨРБАЯР адуу, мал ад үзэж, ажлаа эхлүүлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Завхан аймгийн Засаг дарга Г.ӨНӨРБАЯР адуу, мал ад үзэж, ажлаа эхлүүлэв

2023 оны 6 сарын 12

Arslan.mn

Долоо хоногийн өмнө томилогдсон Завхан аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаяр ажлаа эхлүүлжээ. 

Түүний анхны ажил аймгийн төвөөр бэлчиж буй малыг гадуурхах байв.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа Улиастай хотыг муухай харагдуулж байгаа зүйл бол мал, малын нүүдэл байна. Жилийн дөрвөн улиралд хотын төвд мал сэлүүхэн бэлчдэг юм байна. Ногоон байгууламжуудыг сүйтгэж байна. Энэ байдалдаа дасжээ. Бас Алдархааны малчид аймгийн төвөөр дамжин нүүдэл хийж, хотын гудмыг малын баас, шээсээр дүүргэх нь хэвийн үзэгдэл аж. Энэ бүхнийг өөрчилнө. Улиастай хот бол хот шиг болгоно. Хот шиг байлгана. Экологийн цагдаа, онцгой, байгаль хамгаалагчид, хяналтынханыг ажлыг нь хийлгэнэ. Хамгийн чухал нь Улиастай хотын иргэд байр сууриа илэрхийлж, бие биедээ шаардлага тавьж, ногоон байгууламжаа, хотоо хамгаалах хэрэгтэй байна. Нийтийн эрх ашгийг төлөө хатуухан шийдвэрүүдийг гаргах болно” гэжээ.

Түүний хувьд өмнө нь ХНХ-ын Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан тул аймгийн иргэд ам сайтай хүлээн авсан. Гэтэл тэрээр адуу, мал ад үзсээр ажлаа эхлүүллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
648013
1 эможи

Зочин
2023-06-12 11:24
Аймгийн төвдөө малтайгаа цуг амьдрах юмуу. Энэ сэтгүүлч их муухай өнцгөөс бичжээ. Ногоон байгууламжыг бас хүн хөлс хүчээ шавхан бүтээдэг юм штээ.
Зочиг
2023-06-12 11:02
Зөв ш дээ. Хот, суурин газар өөрийн гэсэн дүрэм журамтай, цэвэр цэмцгэр, замбараатай байх ёстой. Дээрх зүйлийг бичсэн сэтгүүлч өнгөрсөн, хуучирсан, бүдүүлэг байдалтайгаа үхтэл зууралдсан хоцрогдсон этгээд байна.
keyboard_arrow_up