Архангай аймгийн Хотонт суманд үерийн усанд боогдсон 17 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ Архангай аймгийн Хотонт суманд үерийн усанд боогдсон 17 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Архангай аймгийн Хотонт суманд үерийн усанд боогдсон 17 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

2023 оны 7 сарын 12

Arslan.mn

Архангай аймгийн Хотонт суманд өчигдөр 21:59 цагт дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас айлууд үерт автсан гэх дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Мөн 40 айл өрхийн 17 гэр, 23 байшин, дөрвөн хүнсний дэлгүүр, дөрвөн цайны газар, хоёр агуулах үерийн усанд автжээ. Үерийн усанд боогдсон 17 иргэнийг Онцгой байдлын газрын алба хаагчид нүүлгэн шилжүүлжээ.

Одоогийн байдлаар үерт өртсөн дөрвөн хүнсний дэлгүүр, хоёр цайны газрын үерийн усыг бүрэн соруулж, лаг шаврыг зөөвөрлөн, зургаан гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Үерийн голомтод Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, иргэд зэрэг 70 гаруй  хүн, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээлэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648958
0 эможи

keyboard_arrow_up