Адуундаа яваад сураггүй алга болсон иргэний унаж явсан морийг нь голын эргээс олжээ
2023 оны 9 сарын 13
Адуундаа яваад сураггүй алга болсон иргэний унаж явсан морийг нь голын эргээс олжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт 10 дугаар багийн “Хар-Ороомог" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км, сумын төвөөс баруун зүгт 100 км/-т есдүгээр сарын 9-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Т морьтойгоор адуундаа яваад сураггүй болсон, унаж явсан морь нь “Ховд" голын эргээс олдсон тухай дуудлагыг есдүгээр сарын 12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 47 настай иргэн Т-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650764
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: