Дундговь аймгийн ИТХ-аас “Үлэмжийн чанар“ дууны ХӨШӨӨ БОСГОВ
2023 оны 9 сарын 14
Дундговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Сүм хөх бүрд” түүхэн дурсгал бүхий байгалийн үзэсгэлэнт газар “Үлэмжийн чанар” дуун бүтээлийн хөшөөг босгожээ.
Энэ үеэр мөн Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн хүүхэд багачуудын дунд ноён хутагтын уран бүтээлийг таниулах, өвлүүлэн үлдээх зорилго бүхий "Говийн хүүхдүүд” соёл урлагийн наадам болж, наадмын оролцогчид болон МУАЖ А.Нэргүй, МУГЖ Г.Хонгорзул, МУГЖ Ж.Дүнжмаа нар хөшөөний нээлтэд оролцон ая дууны эгшиг өргөсөн байна.
“Үлэмжийн чанар” дуун хөшөө нь тус аймагт дуунд зориулан бүтээсэн хоёр дахь хөшөө болж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650844
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: